Юуны өмнө миний блогыг сонирхон үзэж байгаа танд маш их баярлалаа. Харин миний бичсэн зүйлс, миний хийх зүйл таны амьдралыг өөрчлөх үед та надад "Баярлалаа" гэж хэлэхээ мартав! :)
За ингээд шуудхан ажилдаа орцгооё.
Та "Санхүүгийн эрх чөлөө" гэдгийг чухам юу гэж ойлгож байна вэ? Та цааш уншихаас өмнө энэ талаар эргэцүүлэн бод.
Энэ ойлголтыг тайлбарлахын тулд маш олон сэдвийн талаар ярилцах хэрэг гарч байна. Та бэлэн үү?
Хэрэв та Роберт Киосакийгийн бичсэн "Баян аав, Ядуу аав" номыг уншсан бол энэ бүхнийг маш тодорхой санах учиртай.
1р тэнхлэг: Ажилчид буюу улсын болон хэн нэгний төлөө насаараа зүтгээд тэтгэвэрийн хэдэн халтар төгрөгтэйгөө хоцордог хүмүүс.
2р тэнхлэг: Хувиараа ажил эрхлэгчид буюу та бидний сайн мэдэх Үсчин, Гуталчин, Түцчин, Таксичин, Нарантуулчид, бусад худалдаачид гэх мэтийн хүмүүс. Эдгээр ахан дүүс маань хөөрхий амьтад хамаг хүчээ, биеэ, тэнхээгээ мөнөөх л хэдэн бор төгрөгний төлөө зориулж байна.
3р тэнхлэг: Бизнес эрхлэгчид буюу хувийн компанитай нөхдүүд. Эдгээр хүмүүс нь бас ч гэж чамлахгүй ээ: өөрсдийн гэсэн юмтай, дээрээс нь хэдэн хүн удирдчихна. Бас захирал, дарга нь гэж байгаан.
4р тэнхлэг: Хөрөнгө оруулагчид буюу жинхэнэ мөнгөний эздийн байрладаг газар.
4 тэнхлэгийн талаар тодорхой ойлголттой болов уу? бидний амьдарч буй нийгэм ийм л 4 төрлийн хүмүүсээс бүрдэж байна. Дээрх 4 тэнхлэг дөрвүүлээ өөр өөрсдийн гэсэн давуу болон дутагдалтай талтай.
1 дүгээрт та өөрийгөө үнэхээр бизнесмен мөн үү биш үү гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Зарим нэг хүмүүс үнэхээр бизнесмен болон төрсөн байдаг. Харин нөгөө хэсэг нь тэдний төлөө ажиллахаар төрсөн байдаг. Та бодоод үз. Бага ангид байхад хүүхэд бүр л "би цагдаа болно, эмч болно, компаний захирал болно" гээд л мөрөөдөж байдаг. Харин нөгөө эмч болно гэсэн нөхөр маань цэвэрлэгч болчихсон, нөгөө цагдаа болно гэсэн нөхөр маань хулгайч болчихсон, нөгөө компаний захирал маань компаний манаач болчихсан явж байх жишээтэй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр, тухайн хүний авъяас чадвар, хүсэл мөрөөдөл, түүндээ хүрэх тэмүүлэл, хичээл зүтгэл нь хэр байсныг л харуулж байгаа юм. Тийм ч учраас энэ бүхэн тэнцвэртэй байж нэг хэсэг нь нэгнийхээ төлөө ажиллаж байна. Дээр би танаас асуусан. Ахиад асууя! Та хэн нэгний төлөө ажиллах нэгэн нь үү? аль эсвэл хэн нэгнийг ажиллуулах нэгэн нь үү? Энэ бол маш чухал асуулт. Хэрэв та хэн нэгний төлөө ажиллахыг илүүд үзэж байвал яг одоо энэ блогийг хаагаад ахиж хэзээч битгий зочлоорой. Харин та хэн нэгнийг өөрийнхөө төлөө ажиллуулахыг хүсэж байвал ТАНД БАЯР ХҮРГЭЕ! Учир нь удирдагч, бизнесмен болох хүнд энэ чанар суурьлагдсан байдаг юм. Тэд гараа биш тархиа ажиллуулж байдаг юм. Харин тэдний ажилчид тархиа биш гараа ажиллуулж байдаг юм.
1р хичээл энд хүрээд өндөрлөж байна. Энэхүү хичээлээс та 4тэнхлэгийн талаарх ойлголт, мөн өөрийгөө ямар төрлийн хүн болохыг олж мэдсэн бол хичээлийн гол зорилго биелэлээ олжээ.
2р хичээл: 4 тэнхлэгийн дэлгэрэнгүй, Санхүүгийн эрх чөлөөний тухай ойлголт.
SEE YOU ON NEXT LESSON

No comments:
Post a Comment