Tuesday, January 4, 2011

2р хичээл /4 тэнхлэгийн талаарх дэлгэрэнгүй ойлголт/


Дөрвөн өөр төрлийн хүмүүсийн талаарх ойлголт
Хэрэв та Роберт Киосакийгийн бичсэн “Баян аав, Ядуу аав” номыг уншиж байсан бол доорх дүрслэлийг санаж байгаа байх.

                                                                                                           

                                                                                        “Баян аав, Ядуу аав” номоос
E – Улсын болон хэн нэгний төлөө насаараа зүтгэж, зүтгэж хэдэн төгрөгний тэтгэвэр авна.
S - Хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Та бидний сайн мэдэх Үсчин, Гуталчин, Худалдаачин, нөгөө наран туулчид.
В – Бизнес эрхлэгчид буюу өөрсдийн хувийн компанитай, тухайн компанийхаа системийг эзэмшдэг улсууд.
I – Хөрөнгө оруулагчид. Компани болон үл хөдлөхөд хөрөнгөө зориулдаг улс. 

Дээрх тэнхлэгийг ерөнхийд нь ойлгосон байх гэж бодож байна. Цааш дэлгэрүүлэн үзье!

E – тэнхлэгийн хүмүүс бол хэн нэгнийг баяжуулж байдаг. Энэ тэнхлэгийн давуу тал нь сар бүрийн эцэст тохиролцсон цалингаа авдаг. Нуулгүй хэлэхэд зарим улсын байгууллагад ажилладаг хүмүүс ажил хийснийхээ төлөө бус “Эмэгтэйчүүд нь ZUMA” “Эрэгтэйчууд нь CONTОR” тоглосныхоо төлөө цалин авдаг юм билээ. Мөн энэ тэнхлэгийн хүмүүсийн ихэнх нь ирэх сарынхаа цалингаар амьдардаг. Учир нь тэд цалингаа буух сургаар энд тэндгүй өр зээл тавьж гардаг. Энэ нь тэд өөрсдийнхөө гар дээр байхгүй мөнгийг зарцуулж байгаа юм. Сарын эцэст цалин бууна. Зовж олсон хэдэн төгрөгөөрөө өр зээлээ дараад нэг л мэдэхэд цалин нь дууссан байна. Ингээд л ахин өр тавьж ирэх сарынхаа цалингаар түүнийгээ дарсаар энэ байдал нь сар, жилээр үргэлжилсээр л байна. Тэдний ихэнх нь цалингаа хэрхэн зарцуулахаа сайн мэддэгээс биш хадгалахыг тэр бүр мэддэггүй.
Би нэгэн Өвөр Монгол найзтайгаа хууч хөөрч байсан юм. Нэг мэдэхэд бид хоёр мөнгөний талаар ярьж эхэлсэн байлаа. Би түүнд “манай Монголчуудын ихэнх нь мөнгө зарцуулахаа мэдэхээс биш хадгалахыг огт мэддэггүй. Тэд ирээдүйдээ биш өнөө маргаашдаа санаа тавьдаг” гэж хэлсэн юм. Найз маань “Өвөр Монголчууд болон Хятад хүмүүс бол олсон орлогоо хуримтлуулж чаддаг. Тэд харин өнөөдрийнхөө төлөө бус ирээдүйнхээ төлөө амьдардаг” гэж хэллээ. Нэмж тэрээр “Би бол маш үрэлгэндээ орно. Гэхдээ л би орлогыхоо 30 аас илүү хувийг нь хуримтлуулж чаддаг” гэж хэлсэн юм.
Энэ тэнхлэгийн хүмүүсийг хатуухан хэлэхэд тэжээвэр малаас өөрцгүй. Тэд өглөө бүр тогтсон цагт ажилдаа ирж, тогтсон цагт ажлаасаа бууна. Ажлаасаа хоцрох юм бол цалингаасаа хасуулна. Томхон дуугарвал дарга гэгч нь ажлаас нь халаад хаячихна. Иймээс тэд буруу ч байсан зөв ч байсан дарга нарынхаа үгнээс зөрнө гэж үгүй.
Ууг нь улс орныхоо төлөө сэтгэл гаргаад ажиллаад байгаа юм шиг. Гэв ч улс орон нь насных нь эцэст өөрсдөөс нь авсан хэдэн төгрөгийг нь тэтгэвэр болгон өгч амыг нь дарна.
Энэ тэнхлэгийнхний гол асуудал нь “Айдас”. Тэд баталгаатай зүйлсд дуртай. Ямар нэгэн эрсдэлээс сүнсээ зайлтал айдаг улс. Тиймээс өөрсдийгөө зовоогоод ч болтугай тэр эрсэдлээс хол байж, баталгаатай сарын цалинд амьдралаа бүр мөсөн зориулахыг илүүд үздэг.
Шийдэл нь: Энэ тэнхлэгийн хүмүүс үнэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсч байвал өөрийн сэтгэлд байгаа айдсыг даван дийлж эрсдэл үүрч сурах хэрэгтэй. Мөн санхүүгийн талаарх мэдлэгээ аривжуулж зарлагаа багасгах хэрэгтэй.
1р алхам: Айдсаа дарах, эрсдэл үүрч сурах
2р алхам: S тэнхлэгрүү шилжих
S – тэнхлэгийн хүмүүс бол бие даасан зоригтнууд. Тэд хэн нэгэнд захирагдахыг хүсдэггүй. Өөрсдөдөө юу хийхийг заадаг улс. E- тэнхлэгийн хүмүүсийг бодвол хэн нэгэнд захирагдахгүйгээс гадна цагт баригдахгүй. Тэд өөрсдөдөө амралт чөлөөт цаг өгч болно. Харамсалтай нь тэд өөрсдөдөө амралт чөлөө өгөх үед тэдний санхүүгийн байдал хүндрэлд ордог. Иймээс тэд ч мөн борив бохис хийлгүй ажиллаж амьдралаа залгуулдаг.
Улсын болон хувийн хэвшилд ажилладаг нөхдийг бодвол ажилдаа сэтгэлээсээ ханддаг. Тиймээс ч E- тэнхлэгийнхнийг бодвол хурдан амжилтанд хүрдэг.
Миний нэг ах энэ бүлэгт хамаарагддаг. Тэрээр эхнэр хүүхдээ тэжээн амьдралаа залгуулахын тулд өдөр шөнөгүй ажилласаар байдаг. Ууг нь ах маань хэн нэгнийг доороо сурган ямар нэгэн ажлаа даалган хийлгэж байвал зохистой. Харамсалтай нь түүний даалгаж өгсөн ажил нь огтхон ч сэтгэлд нь нийцдэггүй. Нэгэнт л сэтгэлд нь нийцдэггүй учир ажил хийсэн нөхөрт цалин өгөхдөө дурамжхан байдаг. Тиймээс тэд хэн нэгнийг ажиллуулахаас өөрөө бүгдийг хийхийг илүүд үздэг.
Энэ бүлгийнхэнд ямар нэгэн осол аваар, өвчин эмгэг тохиолдвол санхүүгийн байдал нь өнгөрлөө л гэсэн үг.
Өдөр шөнжин, нойр хоолгүй ажилладаг учир гэр бүлдээ цаг зав гаргах нь цөөхөн. Үүнийгээ дагаад гэр бүлийн уур амьсгал, харилцаа нь тийм дотно байдаггүй.
Хэд хэдэн удаа би ажлаар Хятад явж байлаа. Явах замдаа Нарантуулын эгч, ах нартайгаа хууч хөөрнө. Тэдний ярианаас дүгнэвэл Нарантуулчид маань тийм ч урт наслахгүй бололтой. Учир нь өвлийн хүйтэнд хөрч даарч, зуны халуунд халж, харлаж байгааг нь хархад тун хэцүүхэн. Өвлийн хүйтнийг даван гарахын тулд та бидний хэлдэгээр 100 татдаг сурагтай. Мөн өдрийн хоол нь хуруу төдий тостой бүхэл бүхэл өөхтэй байдаг гэнэ. Үүнийг сонсоод тэдний эрүүл мэнд хэр байгааг та гадарлаж байгаа байх.
Тэд хэдэн халтар төгрөгний төлөө өөрийнхөө эрүүл мэндийг золиослож байна. Харамсалтай нь удахгүй бие нь муудаад ирхээр цуглуулсан хэдэн төгрөгөө эмчилгээндээ зарцуулахаас гарцаагүй. Яг л нөгөө Солонгос яваад биегүй болж ирээд байр машинаа барьцаанд тавьж эмчлүүлдэг нөхөдтэй л адил.
Шийдэл нь: Энэ тэнхлэгийнхэн бусдад итгэж бусдын хийсэн зүйлсийг үэнэлж сурах хэрэгтэй. Дороо хүн бэлтгэж ямар нэгэн ажлыг өөр биш хүнээр хийлгэж сурах хэрэгтэй.
1р алхам: Бусдыг удирдаж ажлаа даалгаж өгөхөд суралцах
2р алхам: Тэдний хийсэн зүйлсийг үэнэлж сурах. /Өөрийн хийсэн зүйлтэй бүү харьцуул/
3р алхам: /В тэнхлэгт шилжих/ Өөрийн бизнесийг бий болгох. Бизнесийнхээ системийг атгах.

B -  Энэ тэнхлэгийн хүмүүс бол Бизнесийн системийг атгадаг улс. Ямар нэгэн компаний захирал болох шиг амархан зүйл байхгүй. Та ердөө нэг зуу гаран мянган төгрөг зарцуулаад л захирал болох боломжтой. Харин ямар нэгэн компаний системийг эзэмшинэ гэдэг бол тийм ч амар хялбар зүйл биш.
Би л гэхэд 3 компаний захирал байж үзсэн. Харин системийг атгахад одооноос суралцаж эхэлж байна. Хэрэв та өөрийн компанитай бол систем эзэмшиг үү? Аль эсвэл захирал нэртэй боловч S тэнхлэгийн ажилчин хэвээр байна уу? Гэдгийг шалгаж үз!
Системийг эзэмшин, жинхэнэ В тэнхлэгийн хүн байна гэдэг маань тухайн бизнес танаас хамааралгүй болохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл таныг байсан байгаагүй таны бизнес өргөжин тэлж, хөгжиж байвал та В тэнхлэгийн хүн мөн бөгөөд та системийг атгаж байгаа юм. Харин бүх зүйл танаас хамааралтай та ихэнх ажилд хутгалдан оролцдог бол та В тэнхлэгт байгаа мэт харагдавч S тэнхлэгийн хүн болж таарна. Ийм үед таны бизнес таныг эзгүйд учираа олохгүй байсаар дампууралд хүрнэ.
I - тэнхлэгийн хүмүүс мөнгөний төлөө бус мөнгө нь тэдний төлөө ажилладаг.

Tuesday, November 23, 2010

4тэнхлэгийн талаарх ойлголт болон таны төрөлхийн дуудлага Хичээл №1

Юуны өмнө миний блогыг сонирхон үзэж байгаа танд маш их баярлалаа. Харин миний бичсэн зүйлс, миний хийх зүйл таны амьдралыг өөрчлөх үед та надад "Баярлалаа" гэж хэлэхээ мартав! :)
За ингээд шуудхан ажилдаа орцгооё.
Та "Санхүүгийн эрх чөлөө" гэдгийг чухам юу гэж ойлгож байна вэ? Та цааш уншихаас өмнө энэ талаар эргэцүүлэн бод.


Энэ ойлголтыг тайлбарлахын тулд маш олон сэдвийн талаар ярилцах хэрэг гарч байна. Та бэлэн үү?


Хэрэв та Роберт Киосакийгийн бичсэн "Баян аав, Ядуу аав" номыг уншсан бол энэ бүхнийг маш тодорхой санах учиртай.

 1р тэнхлэг: Ажилчид буюу улсын болон хэн нэгний төлөө насаараа зүтгээд тэтгэвэрийн хэдэн халтар төгрөгтэйгөө хоцордог хүмүүс.


2р тэнхлэг: Хувиараа ажил эрхлэгчид буюу та бидний сайн мэдэх Үсчин, Гуталчин, Түцчин, Таксичин, Нарантуулчид, бусад худалдаачид гэх мэтийн хүмүүс. Эдгээр ахан дүүс маань хөөрхий амьтад хамаг хүчээ, биеэ, тэнхээгээ мөнөөх л хэдэн бор төгрөгний төлөө зориулж байна.


3р тэнхлэг: Бизнес эрхлэгчид буюу хувийн компанитай нөхдүүд. Эдгээр хүмүүс нь бас ч гэж чамлахгүй ээ: өөрсдийн гэсэн юмтай, дээрээс нь хэдэн хүн удирдчихна. Бас захирал, дарга нь гэж байгаан.


4р тэнхлэг: Хөрөнгө оруулагчид буюу жинхэнэ мөнгөний эздийн байрладаг газар.




4 тэнхлэгийн талаар тодорхой ойлголттой болов уу? бидний амьдарч буй нийгэм ийм л 4 төрлийн хүмүүсээс бүрдэж байна. Дээрх 4 тэнхлэг дөрвүүлээ өөр өөрсдийн гэсэн давуу болон дутагдалтай талтай.
1 дүгээрт та өөрийгөө үнэхээр бизнесмен мөн үү биш үү гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Зарим нэг хүмүүс үнэхээр бизнесмен болон төрсөн байдаг. Харин нөгөө хэсэг нь тэдний төлөө ажиллахаар төрсөн байдаг. Та бодоод үз. Бага ангид байхад хүүхэд бүр л "би цагдаа болно, эмч болно, компаний захирал болно" гээд л мөрөөдөж байдаг. Харин нөгөө эмч болно гэсэн нөхөр маань цэвэрлэгч болчихсон, нөгөө цагдаа болно гэсэн нөхөр маань хулгайч болчихсон, нөгөө компаний захирал маань компаний манаач болчихсан явж байх жишээтэй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр, тухайн хүний авъяас чадвар, хүсэл мөрөөдөл, түүндээ хүрэх тэмүүлэл, хичээл зүтгэл нь хэр байсныг л харуулж байгаа юм. Тийм ч учраас энэ бүхэн тэнцвэртэй байж нэг хэсэг нь нэгнийхээ төлөө ажиллаж байна. Дээр би танаас асуусан. Ахиад асууя! Та хэн нэгний төлөө ажиллах нэгэн нь үү? аль эсвэл хэн нэгнийг ажиллуулах нэгэн нь үү? Энэ бол маш чухал асуулт. Хэрэв та хэн нэгний төлөө ажиллахыг илүүд үзэж байвал яг одоо энэ блогийг хаагаад ахиж хэзээч битгий зочлоорой. Харин та хэн нэгнийг өөрийнхөө төлөө ажиллуулахыг хүсэж байвал ТАНД БАЯР ХҮРГЭЕ! Учир нь удирдагч, бизнесмен болох хүнд энэ чанар суурьлагдсан байдаг юм. Тэд гараа биш тархиа ажиллуулж байдаг юм. Харин тэдний ажилчид тархиа биш гараа ажиллуулж байдаг юм. 


1р хичээл энд хүрээд өндөрлөж байна. Энэхүү хичээлээс та 4тэнхлэгийн талаарх ойлголт, мөн өөрийгөө ямар төрлийн хүн болохыг олж мэдсэн бол хичээлийн гол зорилго биелэлээ олжээ.


2р хичээл: 4 тэнхлэгийн дэлгэрэнгүй, Санхүүгийн эрх чөлөөний тухай ойлголт.


SEE YOU ON NEXT LESSON